Төгс Амин Эрдэнэ ХХК

Төгс Амин эрдэнэ ХХК 2011 онд байгуулагдаж импортийн хүнсний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүд, сүлжээ дэлгүүрүүд, хоол үйлдвэрлэл, ресторан, зочид буудал, аялал жуулчлалын амралтийн газрууд зэрэг 1500 гаруй харилцагч байгууллагатай өнөөдрийг хүртэл тасралтгүй хамтарч ажиллаж байна. Манай компани одоогоор европийн улсууд болох Герман, Бельги, Голланд, Польш, Испани, Латви, Унгар мөн Хятад зэрэг улсуудийн RUF Lebensmittelwer GmbH, Hochwald Foods GmbH, Ammerland Asia Pasific PTE.LTD, Kuchenmeister GmbH, Champignon-Hofmeister Sales GmbH, DCoop Ltd зэрэг бусад үйлдвэрүүдээс, бяслаг сүү сүүн бүтээгдэхүүн бяслаг, тахиа болон гахайн утсан мах жимсний чанамал, өглөөний хоол, чихэр шоколад, жигнэмэг, цай, бялууны бэлдэц зэрэг 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг монгол улсад импортлон зах зээл дээр худалдан борлуулж байна. Төгс амин эрдэнэ ХХК нь одоогоор хүнсний борлуулалт түгээлтийн чиглэлээр туршлага бүхий үндсэн болон гэрээт 50 гаруй ажилтантай бөгөөд хөдөө оро нутаг зэрэг бусад хотуудад гэрээт цэгүүдээр дамжуулан үйл ажилагаагаа улам өргөжүүлэн тэлсээр байгаа.

logo

Манай зочдын сэтгэгдэл

Олон нэрийн бяслаг оруулж ирдэг юм байна

Бусад газруудтай харьцуулахад үнэ хямд байна шүү

герман бараа гэсэндээ бас чанартай юм аа